Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Мөнгөнморьт сум болон Батсүмбэр сумдад үйл ажиллагаа явуулж байна.
Тус Гал түймэр унтраах, аврах анги нь Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Мөнгөнморьт, Батсүмбэр сум болон зэргэлдээ байрлалтай сумдын иргэд, хуулийн этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гамшиг болон аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осолд нэрвэгдэгсдийг авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг явуулах, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.
Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги нь Ангийн захирагч 1, Салааны захирагч 1, Дуудлага хүлээн авагч 3, Гал унтраах автомашины жолооч 2, Аврагч гал сөнөөгч 2, нийт 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, 4 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги нь 2020 оны “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шагнагдсан. Мөн тус байгууллагын алба хаагчид дараах шагнал урамшууллыг хүртэж байсан.
ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 75 ДУГААР АНГИЙН
ЗАХИРАГЧ, АХМАД З.БИЛГҮҮН