• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
"БРУЦЕЛЛЁЗЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ-2018"

  "БРУЦЕЛЛЁЗЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ-2018"  улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлын хүрээнд Төв аймгийн Засаг даргын А/524 тоот захирамж, Аймгийн ХХААГ-ын даргын А/38 тоот тушаал, сумын Засаг даргын А/132 тоот захирамжийн  дагуу сумын хэмжээнд бүх хээлтүүлэгч мал /бух, хуц, ухна, буур/-аас бруцеллёзын  шинжилгээнд цусны дээж авахаар сумын МЭҮТ, Мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, багийн Засаг дарга нарын хамтарсан 2 ажлын хэсэг 2018.09.05-09-ны өдрүүдэд Байдлаг багийн нутаг болох Хонгорын ар, Хүүш ганга, Жамъянбулаг, Юдэг, Их гутай, Суварган, Салын дэнж, Бор толгой, Сөрдөг, Бургас гэх газарт намаржиж буй 33 малчин өрхөөр орж 18 бухны цус,  Жаргалант багийн нутаг Бумбат, Тэрэлжийн адаг, Тэрэлж, Шонтуурга, Чулуут, Соном, Бор хужир гэх газруудад  намаржиж буй 34 малчин өрхийн 29 бухнаас цусны дээжийг, мөн Байдлаг багт суурилж буй 118, Жаргалант багийн 150 богийн хээлтүүлэгч  бүгд 315 цусны дээжийг аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн.Үүнээс Жаргалант, Байдлаг багаас 2, 2 дээж нийт 4 дээж эерэг буюу өвчтэй гэсэн хариу ирүүлснийг хээлтүүлэгчдийн эзэн малчин буюу багийн Засаг дарга нар, харьяа мал эмнэлгийн нэгжүүдэд нь мэдэгдэж, үржилд ашиглахгүй, устгалд оруулах арга хэмжээ авсан.

 

 
2018-11-08 16:14:52