• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Мөнгөнморьт хайрхан
Мөнгөнморьт уулын домог
 
Энэ сайхан хангайд нутгийн нэгэн анчин гөрөөлж яваад арван найман салаа эвэртэй аргил тарган буга авалжээ.
 
Уг буга тохмын хатсан хөлсний оромтой цагаан олойртой байсан гэдэг. Тэр анчин гэртээ ирж хэдхэн хоногийн дараа хүндээр өвчилжээ. Хол ойрын эмч домч залж үзүүлсэн боловч уг анчин эмчилгээ авсангүй амь нас нь аюултай болжээ. Гэр хотлоорой тэвдэн сандарч арга чарга бүхнийг хийсэн боловч төдий л тус болсонгүй. Гэтэл нутгийн нэгэн мэргэн ламыг залж үзүүлсэнд тэр лам зурхай зурж үзээд анчин та дотогш савдагдай уулын эзниий унаагийг хөнөөсөн байна. Одоохон уг уулын эзэн савдагийг аргадаж унаагийг нь буцааж өг!
 
Эс тэгвэл амь нас чинь хутагны ирэн дээр байна гэж айлджээ. Ингээд тэр айлынх гэр хотлоорой ярилцаж уулын эзэн савдагт ямар унаа яаж өгөх талаар хэлэлцээд нутгийн алдартай сийлбэрч, зутгуурчийг гуйж цалин цагаан мөнгөөр морь цутгуулж буга авалсан уулынхаа орой дээр овоо босгож мөнгөн морио овоондоо хадгалжээ. Идээ цагаагаар тахил, цацал өргөн сан тавьж тахилын ном уншуулсан гэдэг. Үүнээс хойш хүн өвчилсэн анчин  ч эдгэрэн нутгийн ард олон, үзэсгэлэнт төгөлдөр тэр сайхан хангайг Мөнгөнморьт уул гэж хүндэтгэн нэрлэж тахиж шүтэж ирсэн домогтой билээ.
 
Мөнгөнморьт хайрхан уул нь байгалийн үзэсгэлэн цогцолсон ургамал, амьтанаар баялаг өндөр сайхан уул ажээ. Энэхүү уул нь уртрагийн 108˚14̍̍ 4,7̍̍˝ өргөрөгийн 48˚17̍ 51,4̋ байршдаг.
2017-11-02 00:00:00