• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
УРИАЛГА
Коронавируст халдвар /ковид-19/ нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварладаг өвчин юм. Агаар дуслын халдвартай орчинд санамсаргүй орсон хэнийг ч энэ өвчин ялгахгүй. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэртэй тамирчин, улс төрч, тэрбумтан, урлаг соёлын одод, цагдаа, эмч, багш гээд хэнийг ч энэ өвчин ялгахгүй. Бас хэчнээн их эрх мэдэл, арга заль энэ өвчнийг аргалж тойруулж чадахгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэм алдсан, санамсаргүй байдлаар коронавирусийн халдвар авсан нэгнээ хатуу ширүүн үгээр дайрч доромжлохгүй байх, баталгаагүй эх үүсвэрээс авсан мэдээллийг дамжуулж түгээхгүй байхыг уриалж байна.
Монголчууд бид цөөхүүлээ, ялангуяа Мөнгөнморьтчууд бид хоёрхон мянгуулаа шүү дээ. Тиймээс бидний бие биеэ ойлгосон ойлголцол, хүндэтгэсэн хүндлэл, сэтгэл санааны өчүүхэн боловч дэмжлэг нь коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болоод сандарч эмзэглэж байгаа нэгэнд маань эм тарианаас өөрцгүй эмчилгээ болж санаанд оромгүй үр дүн гаргах болно.
Мөн, Та бүхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, Сумын Онцгой Комиссоос гаргасан шийдвэр, зохион байгуулж байгаа ажлыг хүндэтгэж, аюулт цар тахлыг хамтдаа даван туулахаар хичээж байгаад талархал илэрхийлье.
 
БИЕ БИЕЭ ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ИТГЭЛ УРАМ ХАЙРЛАЯ!
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
2021-06-21 15:03:57