• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ТАЛАРХАЛ
Коронавируст цар тахал сумын хэмжээнд голомтлон гарч өвчилсөн иргэдийг түр эмнэлэг дэлгэн эмчилж, цар тахалтай тэмцэж буй хүндхэн үед сумын маань малчид иргэд, байгууллагууд хандив өргөж хамтран ажиллаж байгаад сумын Онцгой комиссын зүгээс талархал илэрхийлье. Энэхүү хандивыг түр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулагдах болно.
Аймгийн аварга малчин Ж.Нямдорж 2 бог, сумын аварга малчин Ч.Төмөрбаатар 5,  мянгат малчин Б.Ганбат 1 бог, Хэрлэн цэцэрлэг 30 кг аарц, Жаргалант багийн иргэн В.Оюун 15 литр аарц Ч.Мөнхсүлд 50 литр сүү, С.Баатарын гэр бүлээс 20 литр сүү, 20 литр тараг тус тус хандивлалаа.
Та бүхний тус дэмээр аюулт цар тахлын хүнд үеийг даван туулах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Мөнгөнморьт сумын Онцгой комисс
 

 

 
2021-06-21 14:58:29