• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Дэлгэрэнгүй >> Мөнгөнморьт сум, ХААИС-ийн Агроэкологийн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа

Мөнгөнморьт сум, ХААИС-ийн Агроэкологийн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Энэ удаад малын тэжээл тариалалтын талбайг нэмэгдүүлэх зорилгоор одоо байгаа тариалангийн талбай хоорондын газарт болон жимс жимсгэнийн кластер аж ахуй байгуулах талбайд хөрсний агрохими, агрофизикийн шинжилгээг, мөн уламжлалт сувилгаанд хэрэглэдэг рашааны шаварт агрохимийн шинжилгээ хийлгэнэ. Цаашид малын бэлчээр, тэжээлийн ургацыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөрс шорооны онцлогт нийцсэн хүнсний ногоо, жимс жимсгэнийг ургуулах зэрэг олон талаар нягт хамтран ажиллахаар боллоо.

 
2021-05-20 14:49:29