• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
МӨНГӨНМОРЬТ СУМ "КОВИД-19" ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас 4601 тун вакцин Төв аймагт ирснийг 27 суманд хуваарилж манай суманд 113 хүнд хийх тун ирлээ. Эхний ээлжинд сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчид, сумын Онцгой комиссын гишүүд болон Цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилчид, дулаан, цахилгаан хангамжийн ажилчид хамрагдаж байна. Цаашид ЕБС, СӨБ-ын багш, албан хаагчид бусад байгууллагын албан хаагчид болон иргэдэд хамрагдах юм. Энэ үйл ажиллагаа 4-р сарын 6-ны өдөр явагдлаа.  Иргэд уг үйл ажиллагааны талаар болон вакцин, дархлаажуулалтын өмнөх, хойнох үеийн хариу урвалын талаар зөв мэдээлэл авч, дархлаажуулалтын дараа дараагийн арга хэмжээ авах хүртэл тайван хүлээцтэй хандаж, хамтран ажиллана уу! СОК

 

 
2021-04-08 16:51:49