• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 8 ДАХЬ УДААГИЙН ҮЗЛЭГ

Төв аймгийн Засаг даргын 8 дахь удаагийн үзлэг манай суманд ирлээ. Төв аймаг улсын хэмжээнд тэргүүний 2 дахь аймгаар шалгарсан тул аймгийн Засаг дарга 27 сумдад талархал илэрхийлэн "ТАЛАРХАЛ" -ыг НБХ-н дарга Д.Мөнхцэцэг гардуулав. Мөн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга /цахим хичээлд сууж, шалгалт өгч тэнцсэн ЗДТГ-ын дарга Ч. Ганчимэг, ИТХ-ын нарийн бичиг дарга Ц.Оюунтүлхүүр нарт Удирдлагын академаас Сертификат , ахисан түвшний Жендэрийн Дүн Шинжилгээ онлайн сургалтанд сууж тэнцсэн НБМ Г.Батчимэгт Сертификатыг тус тус гардуулан өглөө. Төрийн захиргааны албан хаагчдаас монгол хэл бичгийн түвшин тогтоох шалгалт авлаа.

 
2020-05-18 13:52:04