• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллалаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд 2019.03.29 нд Мөнгөнморьт суманд ирж сумын удирдлагууд болон ард иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтанд УИХ-ын гишүүн М.Энхболд эрхийн хугацаандаа хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийж, гишүүний зөвлөх Р.Болд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга Б.Батжаргал нар иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултанд хариу өглөө. Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах төрийн албан хаагчдыг шагнав. Үүнд: БСШУЯ-ны жуух бичгээр цэцэрлэгийн багш Э.Анхзаяа, Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр асрагч  Б.Оюун, ЭМЯ-ны жуух бичгээр сувилагч Д. Сарангуа, Сангийн яамны тэргүүн ажилтан цол тэмдгээр ЗДТГ-ын мэргэжилтэн Н.Хишигсайхан, СЯамны жуухаар Ц.Оюунтүлхүүр нарыг шагналаа. Мөн  нэг залуу гэр бүлд гэр, 2 малчинд монгол сат ТВ антен, гал унтраах 75 р ангид 3 ширхэг гал унтраах үлээгч багж, 80 дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

2019-03-31 14:25:28