• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖИЛ”-ийн нээлт болон Аймаг, Сумын аваргуудыг алдаршуулав

“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖИЛ”-ийн нээлтийн үйл ажиллагааг нээхээр аймгийн Байгаль Орчин Аялал Жуучлалын газрын дарга Ж.Даш-Яйчил ажлын хэсгийн хамтаар хүрэлцэн ирлээ. Мөн Засаг даргын орлогч Э.Болормаа “Үйлдвэр үйлчилгээг дэмжих 2018 ” урианы жилийн тайланг таниулцуулж, Засаг дарга С.Наранцэцэг сумын  “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ” урианы жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулж илтгэл тавьлаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагааны дараа шагналын хур бууж аваргуудыг алдаршуулах үйл ажиллагаа болж Төрийн Дээд шагнал “Алтан гадас” одонгоор Ц.Намсрай, Г.Нямаа нар “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-аар МЭҮТасгийн дарга Д.Жаргалмаа нар тус тус шагнууллаа.

                Аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор Эрүүл мэндийн төв, “Аймгийн хошоо аварга малчин”- аар Ө.Буяннэмэх,  “Аймгмйн аварга малчин” -аар С.Баярсайхан,  “Аймгмйн аварга саальчин”-аар Д.Нарангэрэл нар тус тус шагнууллаа.
             

 

 
2019-01-30 16:51:46