• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
“ХҮННҮГИЙН ХОТ СУУРИН БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ” СЭДВЭЭР ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9-р сарын 05-06 өдрүүдэд Багануур дүүргийн Маргад Өгөөж амралтын газарт боллоо. 2011 оноос хойш ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн нь Япон улсын Эхимэ, Саппоро гакүин, Нара, Осака, Токай зэрэг их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Эртний монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү хамтарсан төслийн баг Зүүн Байдлагийн голын хөндий Хустын булагт буй хүннүгийн төмөр болон шавар шатаах зуухны судалгаа хийхийн зэрэгцээ олон үед холбогдох булш оршуулга, бууц суурин, агаарын тандалт, угсаатан зүйн зэрэг давхар нарийн судалгааг хийсэн байна.

Монгол улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор, Япон, Солонгос, Оросын Буриад улсын эрдэмтэд хийсэн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулан илтгэл тавьж саналаа солилцлоо. Энэ судалгааны онцлог нь Мөнгөнморьт сумын Зүүн Байдлагийн нутаг дэвсгэр дээр оршдог археологийн дурсгалт газар нь Хүннүгийн түүхэнд холбогдох Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин зэрэг хот суурины дурсгалуудтай салшгүй холбоотой хэмээн судлаачид үзсэн байна.

 

 
2018-09-17 10:46:09