• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
БАГАНУУР ЦАХИЛГААН СТАНЦ МӨНГӨНМОРЬТ СУМАНД ЦАХИЛГААНЫ ИЖ БҮРЭН АЖИЛ ХИЙЛЭЭ.

Мөнгөнморьт сумын Булаг багт цахилгааны модон тулгуурыг бетонон тулгуураар сольж АС утсыг СИП кабелаар бүрэн шинэчлэх ажил хийгдэж дууслаа.

БЗӨБЦТС Багануур цахилгаан ТӨХК-ын түгээх сүлжээ салбарын 2018 оны батлагдсан төлөвлөгөөний хүрээнд Мөнгөнморьт сумын Булаг багийн цахилгааны хуучин модон тулгуурыг бетонон тулгуураа сольж АС хуучин утсыг СИП кабелаар сольж мөн Төвийн багийг тэжээж байдаг АТП-1,2 дэд станцыг бүрэн шинэчлэх ажлыг 2018 оны 08- р сарын -20 оос 09-р сарын-11 нд хооронд бүрэн хийж дуусгалаа.  Энэхүү ажлыг БЗӨБЦТС Багануур цахилгаан ТӨХКампани өөрийн хөрөнгөнөөс 150.0 сая төгрөгний санхүүжилт хийгдсэн байна

 

 
2018-09-12 11:31:23