• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Ахмадын нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээний гранпри эзэд боллоо

Төв аймагт зохион байгуулагдсан ахмадын нийтийн цэнгээнт бүжиг, урлагийн наадмын хоёрдугаар шатны тэмцээнд манай ахмадууд амжилттай оролцож нийтийн бүжгийн тэмцээнээс гранпри шагнал, 2 aлтан медаль, урлагийн наадмаас 1 алт, бусад оролцсон төрөл тус бүрээс мөнгөн медаль хүртлээ. Нийт тэмцээнд оролцогсод, дэмжиж тусалсан сумын удирдлага, Соёлын төвийн хамт олон,Хөх дөрвөлжин ХХК ний захирал Баасанжаргал, жолооч Зоригоо, үсчин Уянга оюутан Отгонбүүвэй, Төв аймагт суугаа нутгийнхан Пүрвээ багш, Магсаржав, Д.Пүрэв, Содномдаржаа дарга,Дуламсүрэн эгч, Оюунбилэг.Н.Отгонхүү нартаа болон бусад хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.

2018-07-04 12:41:51