• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
ТӨВ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ

 

 

Нийтийн биеийн тамирын хөгжүүлэх, багийн спортын төрлүүдээр хичээллүүлэх, байгууллага, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Төрийн албан хаагчдын спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байгаа билээ. Их наадмын анхан шатны шалгаруулалтыг 6 бүсэд зохион байгуулж 27 сум, 1040 тамирчин спортын 6 төрлөөр оролцсон бол 6-р сарын-15 өдрөөс эхлэн “Шигшээ тэмцээнд” сагсан бөмбөг,волейбол, хөлбөмбөг, гранд гольф, шагайн харваа, ширээний теннис, аэробек гэсэн спортын 8 төрөлд 890 тамирчин, нийт 1930 төрийн албан хаагч оролцож нээлтийн ажиллагаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Га.Лхагвасүрэн болон хэлтэс агентлагын дарга нар оролцлоо.

 

 
2018-07-04 11:55:34