• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Ерөнхий боловсролын сургууль

МУСГЗ \Өвгөөдэй\ Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Ерөнхий Боловсролын Сургуулийн "ЭРДМИЙН БАЯР-ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ" амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгөөр үеийн нөхдөө сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан суралцсан сурагчдыг алдаршууллаа. Сумын шилдэг төгсөгч 9а ангийн сурагч М.Нарансолонго, 5а ангийн сурагч Б.Нарансолонго Сургуулийн шилдэг төгсөгчөөр 9а ангийн сурагч Б.Хонгор, 5а ангийн сурагч Ч.Хулан нар тус тус шалгарлаа. Мөн Сургуулийн захирал, Багийн засаг дарга нар, Хэрлэн цэцэрлэг, Эцэг эхийн зөвлөлийн нэрэмжит шагналуудын эздийг тодрууллаа. Үүний зэрэгцээ төгсөгч сурагчид маань эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, үеийн нөхөд, дүү нартаа урлагийн тоглолтоо толилууллаа.

2022-05-20 00:00:00