• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
“Номын сан” - “Хүүхэд хөгжлийн өрөө”-г шинээр тохижуулан хүлээлгэн өглөө.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Баатармөнх, Номт Ротари клубын гишүүдийн зүгээс Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх дотуур байранд номын сан байгуулах төслийг 2023 оны 10 дугаар сарын 23-нд хэрэгжүүлж, бяцхан эздэд нь хүлээлгэн өглөө. Мөнгөнморьт сумын Дотуур байранд нийт 60 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гэрээсээ хол байгаа тэдэнд гэртээ байгаа мэт дулаан орчин бүрдүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүх соёл, уран зохиол, гадаад хэл бие дааж сурах гарын авлага, хүүхдийн номын дээжис бүхий монгол, англи, япон хэл дээрх 400 ном бүхий шинэхэн тохижилттой “Номын сан” - “Хүүхэд хөгжлийн өрөө”-г шинээр тохижуулан дүү нартаа хүлээлгэн өглөө.

Филиппин улсын Ротаричууддаа, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд, Ротарийн 3450 дүүргийн 9 дүгээр бүсийн Захирагч Б.Сальма, мөн иргэн Б.Мэндсайхан, Э.Батзаяа нартаа баярлалаа.

2023-10-23 10:00:00