• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Боом өвчний талаар

Сумын нутаг дэвсгэрт малын зоонозын халдварт Боом өвчин гарсантай холбогдуулан Байдлаг багийн нутаг дэвсгэрт

Засаг даргын захирамжийн дагуу 2 газарт хяналтын пост ажиллаж голомттой нутаг дэвсгэрээр хүн, мал, тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх, сэжигтэй мал сүргийг тусгаарлах, ариутгал халдваргүйтгэл зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Хяналтын 2 постонд Засаг даргын Тамгын газрын 17 албан хаагч, дүйцүүлэхээр цэргийн алба хааж байгаа 3 иргэн, Үржих гал, Мөнх-Идэрхайрхан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч 2, аймгийн Мал эмнэлгийн газраас 2 малын эмч, 1 мал эмнэлгийн улсын байцаагч, аймгийн Цагдаагийн газраас 1 албан хаагч нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Голомтод бүсийн 24 өрхийн 1596 үхэрт боомын вакцин, 13 өрхийн 1135 үхэрт ийлдэс хийхээс 6 өрхийн 679 үхэрт ийлдэсийг тарьсан байна. Тарилгын ажил үргэлжилж байна. Ариутгал халдваргүйтгэлийг 21 өрхийн малын хашаа хороог стандартын дагуу ариутгаж, 3 цэгт 48 үхрийг шатааж дарж булах ажлыг хийж гүйцэтгээд байна.

2023-08-25 10:00:00