• 9922-8644
  • tuv_mungunmorit@yahoo.com
Цаг уурын өртөө

Мөнгөнморьт цаг уурын өртөө нь 1978 онд анх цаг уурын харуул нэртэй 1 хүний орон тоотой байгуулагдаж их сууриа тавьсан түүхтэй. 1988 оны 9-р сарын 24 нд цаг уурын станц нэртэйгээр 5 хүний орон тоотой болж өргөжин, 2010 оноос цаг уурын өртөө болж одоог хүртэл цаг уурын 4 техникч, ус судлалын 2 харуул, 1 өртөөний даргатай үйл ажиллагаагаа 24 цагийн турш тасралтгүй явуулж байна. Манай Хэрлэн-Мөнгөнморьт ус судлалын анхны харуул нь 1999 онд байгуулагдаж харуулын ажиглагчаар Р.Сарандаваа, Хэрлэн-Хонгон ус судлалын харуул 2013онд байгуулагдаж харуулын ажиглагчаар В.Чимэдцэеэ, цаг уурын өртөөний техникчээр Н. Хэрлэн 1988 оноос одоог хүртэл, техникч Д.Энхжаргал 1994 оноос одоог хүртэл, техникч О.Мөнгөнзул 2005 оноос, техникч Н.Гунгаа 2008 оноос, Г.Энхтуул 2014 оноос хойш одоог хүртэл өртөөний даргаар ажиллаж байна. Манай цаг уурын өртөө нь  Цаг уурын өртөө нь дараах хэмжилтүүдийг хийдэг.  Цаг уурын ажиглалт хэмжилтүүд  -агаарын температур  -хөрсний температур  -агаар, хөрсний чийг  -агаарын даралт, далайн түвшин дэхь даралт  -үүл, цаг уурын үзэгдэл  -салхины зүг, чиг, хурд  ХААЦУ-ын ажиглалт хэмжилтүүд 1. Ургамлын өндөр, ургамлын үе шат 2. Ургамлын бүрхэц 3. Ургамлын ургац, ургалтын байдлыг үнэлэх 4. Ургамлын хортон шавьжны судалгаа 5. Мэрэгчийн хор хөнөөлийн тооцох 6. Бэлчээрийн төлөв байдлын судалгаа 7. Өвлийн явуул судалгааны ажиглалт  Ус судлалын ажиглалт хэмжилтүүд 1.Усны түвшин 2.Усны температур 3.Агаарын температур 4.Хими ба Биологийн дээж /бохирдол/ 5.Цас ба мөсний зузаан 6.Өнгөрөлт /урсац/ 7.Тунадас гэх мэт ажиглалт хэмжилтүүдийг 24 цагийн турш тасралтгүй хэмжиж, үйл ажиллагаагаа явуулдаг.

2017-11-07 00:00:00